Дэд Хууль 32:15-21 АБ2004

15 Гэхдээ Ешурун таргалж, өшиглөлөө.Чи таргалж, бүдүүрч, гялалзан,өөрийг чинь бүтээсэн Бурханыг хаяж,өөрийг чинь аварсан Хадыг үл ойшоожээ.

16 Тэд харийн бурхдаар Түүний хардалтыг хөдөлгөн,жигшүүрт юмсаар Түүний хилэнг өдөөжээ.

17 Тэд Бурханд биш, харин чөтгөрүүдэд тахил өргөжээ.Тэдгээр нь өөрсдийнх нь мэддэггүй байсан бурхад,саяхан гарч ирсэн шинэ бурхад,өвөг дээдсийн чинь айдаггүй байсан бурхад юм.

18 Өөрийг чинь төрүүлсэн Хадыг чи үл хайхран,чамайг гаргасан Бурханыг чи мартжээ.

19 ЭЗЭН үүнийг хараад, үзэн ядсан билээ.Яагаад гэвэл хөвгүүд охид нь Түүнийг хилэгнүүлсэн юм.

20 Тэгээд Тэр айлдсан нь“Би тэднээс нүүрээ буруулна.Тэдний төгсгөл нь ямар байхыг Би харна.Учир нь тэд гаж буруу үеийнхэн, итгэлгүй хөвгүүд.

21 Тэд бурхан бус зүйлээр Миний хардалтыг хөдөлгөн,тэд өөрсдийн шүтээнүүдээрээ хилэнг минь хөдөлгөлөө.Тиймээс Би бас ард түмэн биш хүмүүсээр тэднийг атаархуулж,мунхаг үндэстнээр тэдний уурыг хөдөлгөнө.