23 Би тэдэн дээр гай гамшгийг овоолж,сумаа тэдэн дээр буулгана.
24 Тэд өлсгөлөнгөөр үрэгдэн,гал шиг халуун, гашуун сүйрлээр сөнөх болно.Би бас тэдэн уруу араатны шүд,тоос шороонд мөлхөгчдийн хорыг илгээнэ.
25 Гадаах нь сэлмэнд,доторх нь айдаст нэрвэгдэнэ.Идэр залуус, охид, нялхас, өтгөс бүгдээрээ мөхнө.
26 «Би тэднийг тастчин хүн төрөлхтний дурдатгалаас арчин хаяна» гэж Би айлдах байсан.
27 Гэвч дайсны өдөөн хатгалганд түгшиж байна.Өстнүүд нь буруугаар ойлгож,«Бидний гар агуу,энэ бүхнийг ЭЗЭН хийсэн юм биш ээ!» гэж хэлэх болуузай”.
28 Тэд бол зөвлөдөггүй үндэстэн.Тэдэнд мэдлэг байхгүй.
29 Хэрвээ тэд ухаантай байгаад үүнийг ойлгож,өөрсдөө эцэст нь юу болохыг бодсон бол!