Дэд Хууль 32:43-49 АБ2004

43 Үндэстнүүд ээ!Та нар Түүний ард түмэнтэй баярлацгаа.Учир нь Тэр зарц нарынхаа цусан өшөөг авч,дайснуудаасаа өс хонзонгоо авч,Өөрийн газар нутаг болон ард түмнийхээ төлөө эвлэрүүллийг хийнэгэв.

44 Тэгээд Мосе Нуны хөвгүүн Иошуатай гарч ирээд, энэ дууны бүх үгийг ард түмэнд дуудан сонордуулжээ.

45 Мосе энэ бүх үгийг бүх Израильд хэлж дуусаад,

46 тэдэнд хандан—Миний өнөөдөр та нарт хатуу тунхагласан үг бүхнийг зүрхэндээ шингээж, хөвгүүддээ тушаан, энэ хуулийн үг бүрийг сахин мөрдүүл.

47 Энэ бол та нарт дэмий хоосон үг бус, үнэндээ та нарын амь амьдрал юм. Энэ үгсийн ачаар та нар Иорданыг гатлан эзэмшихээр явах гэж буй газар нутаг дээр урт наслана гэв.

48 Яг тэр өдөр ЭЗЭН Мосед хандан—

49 Иерихогийн нөгөө тал дахь, Моабын газар нутаг дээрх Абаримын энэ уул, Небо ууланд гарч, Израилийн хөвгүүдэд эзэмшил болгон Миний өгч буй Канаан нутгийг хар.