Дэд Хууль 32:6-12 АБ2004

6 Тэнэг мунхаг хүмүүс ээ!Та нар ЭЗЭНд ингэж хариу барьж байгаа юм уу?Тэр чамайг худалдаж авсан Эцэг чинь биш үү?Тэр чамайг бүтээж, бий болгосон.

7 Эртний өдрүүдийг санацгаа.Үе үеийн он жилүүдийг шүүн тунгаацгаа!Эцгээсээ асуу, тэр чамд тайлбарлаж өгнө.Ахмадаасаа асуу, тэд чамд хэлж өгнө.

8 Хамгийн Дээд Нэгэн үндэстнүүдэд өвийг нь өгөх үед,Адамын хөвгүүдийг хуваах үедТэрээр Израилийн хөвгүүдийн тоо ёсоор ард түмнүүдийн хил хязгаарыг тогтоожээ.

9 ЭЗЭНий хувь бол Өөрийнх нь ард түмэн,Иаков бол Түүний сонгож авсан өв.

10 ЭЗЭН түүнийг эзгүй зэлүүд,араатан архирах цөлөөс олжээ.Тэр түүнийг эргэн тойрч, хайрлан халхалж,Өөрийнхөө мэлмийн цэцгий мэт хамгаалсан.

11 Үүрээ сандаан дэгдээхий дээрээ далавчаа дэлгэн дэвж,дэгдээхийгээ жигүүр дээрээ аван зөөх бүргэд мэт

12 ЭЗЭН ганцаараа түүнийг удирдсан баТүүнтэй хамт ямар ч харийн бурхан байсангүй.