1 Бурханы хүн Мосе үхэхийнхээ өмнө Израилийн хөвгүүдийг ерөөсөн ерөөл нь энэ болой.
2 Тэр хэлэхдээ—ЭЗЭН Синаигаас ирж, тэдний төлөө Сеир уулаас босож,Паран уулаас гэрэлтэж,түмэн ариун хүмүүсийн дундаас ирсэн.Түүний баруун мутарт нь галт хууль байсан.
3 Үнэхээр Тэр ард түмнүүдийг хайрладаг,бүх ариун хүмүүс нь Таны мутарт байна.Тэд Таны хөлд хэвтэн Таны үгийг хүлээн авна.
4 Мосе бидэнд хууль зарлиг буулгасан.Тэр хууль нь Иаковын чуулганы өмч юм.
5 Ард түмний тэргүүн нар цугларч,Израилийн овгууд хамт байх үед Тэрээр Иешурунд хаан байжээ.
6 Реубен үхэлгүй амьдарч,түүний хүмүүс цөөрөхгүй байх болтугай гэв.