Дэд Хууль 33:10-16 АБ2004

10 Тэд Таны хууль тогтоолыг Иаковд,Таны хуулийг Израильд зааж,Таны өмнө утлага уугиулан,тахилын ширээн дээр тань шатаалт тахилыг бүхлээр нь өргөнө.

11 Өө, ЭЗЭН!Түүний эд хөрөнгийг ивээж,түүний гарын үйлсийг хүлээн аваач.Түүнийг эсэргүүцэгчдийн,үзэн ядагчдын ууцыг нь хугалж,дахин босож чадахгүй болгооч!

12 Бениамины тухай тэр хэлэв.—ЭЗЭНд хайрлагдагч нь Түүний дэргэд амар тайван суух болтугай.Тэр түүнийг өдөржин хамгаалж,түүнийг далныхаа хооронд суулгана.

13 Иосефын тухай тэр хэлэв.—Түүний нутгийг ЭЗЭН ерөөж,тэнгэрийн үнэт зүйлс,шүүдэр ба газрын гүнд хадгалагдах усаар,

14 нарны ургуулдаг үнэт жимсээр,сарны гаргадаг үнэт бүтээлээр,

15 эртний уулсын хамгийн сайн зүйлсээр,мөнхийн толгодын үнэт зүйлсээр,

16 газрын үнэт зүйлс хийгээд түүнийг дүүргэдэг бүхнээр,бутан дотор оршиж байсан Түүний ивээлээр ивээх болтугай.Тэр ерөөл нь Иосефын толгой дээр,ах дүүсийнхээ дунд ялгарсан нэгний толгойн титэм дээр буух болтугай.