Дэд Хууль 33:18-24 АБ2004

18 Зебулуны тухай тэр хэлэв.—Зебулун аа!Чи гарахдаа баярлагтун.Иссахар аа!чи асар дотроо баярлагтун.

19 Тэд ард түмнүүдийг уулын зүг дуудаж,тэндээ зөв шударгын тахилыг өргөнө.Тэд далайн арвин зүйлс,элсэнд нуусан эрдэнэсийг сорж авна.

20 Гадын тухай тэр хэлэв.—Гадыг агуу том болгогч нь ерөөлтэй еэ!Гад эм арслан шиг хэвтэж гар болон толгойн оройг урна.

21 Тэр өөртөө дээжийг нь харсан.Тэнд захирагчийн хувь хадгалагдсан байсан.Тэр ард түмний удирдагчидтай хамт ирж,ЭЗЭНий шударга ёс ба Израильтай тогтоосон хууль тогтоолыг нь гүйцэтгэсэн билээ.

22 Даны тухай тэр хэлэв.—Дан бол Башанаас үсрэн гарч буй арслангийн зулзага болой.

23 Нафталийн тухай тэр хэлэв.—Ивээлд цадаж,ЭЗЭНий ерөөлөөр дүүрсэн Нафтали аа!Чи өрнөд хийгээд өмнөдийг эзэмш.

24 Ашерын тухай тэр хэлэв.—Хөвгүүдээс хамгийн ерөөлтэй нь Ашер.Тэр ах дүүсийнхээ ивээлийг хүртэн, хөлөө тосонд булхаг.