Дэд Хууль 33:4-10 АБ2004

4 Мосе бидэнд хууль зарлиг буулгасан.Тэр хууль нь Иаковын чуулганы өмч юм.

5 Ард түмний тэргүүн нар цугларч,Израилийн овгууд хамт байх үед Тэрээр Иешурунд хаан байжээ.

6 Реубен үхэлгүй амьдарч,түүний хүмүүс цөөрөхгүй байх болтугай гэв.

7 Иудагийн тухайд тэр ингэж хэлэв.—Өө, ЭЗЭН, Иудагийн дуу хоолойг сонсооч.Түүнийг өөрийнх нь ард түмэнд аваачаач.Тэр өөрийнхөө төлөө гараараа тулалдсан.Дайснаа дарахад нь Та туслах болтугай.

8 Левийн тухай тэр хэлэв.—Таны Туммим, Таны Урим нь Таны бурханлаг хүнд байх болтугай.Та түүнийг Массад туршиж,Мерибагийн усны дэргэд түүнтэй маргалдсан билээ.

9 Тэр эцэг эхийнхээ тухай“Би тэднийг харж үзээгүй” гэж хэлсэн.Тэр ах дүүсээ хүлээн зөвшөөрөөгүй,өөрийн хөвгүүдээ ч танихгүй байсан.Учир нь тэд Таны үгийг даган мөрдөж,гэрээг тань сахисан болой.

10 Тэд Таны хууль тогтоолыг Иаковд,Таны хуулийг Израильд зааж,Таны өмнө утлага уугиулан,тахилын ширээн дээр тань шатаалт тахилыг бүхлээр нь өргөнө.