Дэд Хууль 34:3-9 АБ2004

3 Негев, далдуу модны хот Иерихогийн хөндий тал газрыг Зоар хүртэл үзүүлжээ.

4 ЭЗЭН түүнд хандан—Энэ бол “Би үүнийг та нарын үр удамд өгнө” гэж айлдан Абрахам, Исаак, Иаковд Миний тангарагласан газар юм. Би түүнийг өөрийн чинь нүдээр харууллаа. Харин чи тийшээ гатлан очиж болохгүй гэж айлджээ.

5 Тэгээд ЭЗЭНий зарц Мосе ЭЗЭНий айлдсан ёсоор Моабын нутагт үхжээ.

6 Түүнийг Бет-пеорын эсрэг талд орших Моаб нутгийн хөндийд оршуулжээ. Харин түүний булшийг өнөөг хүртэл хэн ч мэдэхгүй.

7 Мосе үхэхдээ зуун хорин настай байсан ч нүднийх нь гал буурсангүй, хүч тэнхээ нь ч харьсангүй.

8 Израилийн хөвгүүд Мосегийн хойноос Моабын талд гуч хоног уйлан гашуудацгаажээ. Тэгээд Мосегийн хойноос уйлан гашуудах хугацаа дуусжээ.

9 Мосе Нуны хүү Иошуа дээр гар тавин томилсон учраас тэр мэргэн ухааны сүнсээр дүүрэн болжээ. Израилийн хөвгүүд ЭЗЭНээс Мосед тушаасан ёсоор Иошуагийн үгийг даган, гүйцэлдүүлжээ.