Дэд Хууль 4:13-19 АБ2004

13 Ингэж ЭЗЭН та нарт гэрээгээ зарлаж, та нарт даган мөрдүүлэхээр тушаасан. Энэ нь Арван Хууль бөгөөд түүнийгээ хоёр чулуун хавтан дээр Өөрөө бичсэн билээ.

14 ЭЗЭН тэр үед та нарт энэ хууль тогтоолуудыг таниулан заахыг надад тушаасан билээ. Энэ нь та нарын эзэмшихээр гатлан очих гэж буй газарт та нараар тэдгээрийг даган мөрдүүлэхийн тулд болой.

15 ЭЗЭН Хореб ууланд галын дундаас та нарт айлдсан тэр өдөр та нар ямар ч дүрсийг хараагүй учир та нар өөрсдийгөө маш нарийн хянагтун.

16 Та нар өөрсдөө завхарч, өөрсдөдөө зориулан ямар нэгэн хэлбэрийн дүрс бүхий сийлмэл хөргийг бүтээгүүзэй. Эр, эсвэл эм хүний дүрс ч юм уу,

17 газар дээр байдаг ямар нэгэн амьтны дүрс ч юм уу, тэнгэрт нисдэг ямар нэгэн жигүүртний дүрс ч юм уу,

18 газар дээгүүр мөлхөгч ямар нэгэн юмны дүрс ч юмуу, газар доор, усан дотор байдаг ямар нэгэн загасны дүрс бүтээгүүзэй.

19 Тэнгэр өөд хараад ЭЗЭН Бурханаас тань бүх тэнгэрийн доорх хамаг хүн ардад оноосон нар, сар, одод, огторгуйн бүх эрхсийг чи үзээд, түүнд татагдан, мөргөж зарагдуузай.