Дэд Хууль 4:16-22 АБ2004

16 Та нар өөрсдөө завхарч, өөрсдөдөө зориулан ямар нэгэн хэлбэрийн дүрс бүхий сийлмэл хөргийг бүтээгүүзэй. Эр, эсвэл эм хүний дүрс ч юм уу,

17 газар дээр байдаг ямар нэгэн амьтны дүрс ч юм уу, тэнгэрт нисдэг ямар нэгэн жигүүртний дүрс ч юм уу,

18 газар дээгүүр мөлхөгч ямар нэгэн юмны дүрс ч юмуу, газар доор, усан дотор байдаг ямар нэгэн загасны дүрс бүтээгүүзэй.

19 Тэнгэр өөд хараад ЭЗЭН Бурханаас тань бүх тэнгэрийн доорх хамаг хүн ардад оноосон нар, сар, одод, огторгуйн бүх эрхсийг чи үзээд, түүнд татагдан, мөргөж зарагдуузай.

20 Харин ЭЗЭН та нарыг авч, өнөөдрийнх шиг Өөрийн эзэмшлийн төлөөх ард түмэн болгохын тулд хүдэр хайлуулах зуух Египетээс авчирсан.

21 ЭЗЭН та нараас болж надад уурласан бөгөөд намайг Иорданыг гатлуулахгүй, ЭЗЭН Бурханаас чинь та нарт өв болгон өгч буй тэр сайхан газарт оруулахгүй гэж тангарагласан.

22 Би энэ газартаа үхнэ. Би Иорданыг гатлах ёсгүй. Харин та нар гаталж, тэр сайхан газрыг эзэмших болно.