Дэд Хууль 4:37-43 АБ2004

37 Тэр өвөг дээдсийг чинь хайрласан учир тэдний хойч үеийг сонгосон. Тэр чамайг Өөрөө агуу хүчээрээ Египетээс авчирсан нь

38 чамаас илүү агуу, илүү хүчтэй үндэстнүүдийг чиний өмнөөс хөөн гаргаад, өнөөдрийнхтэй адил чамайг тэдний газар нутаг уруу аваачиж, түүнийг чамд өв болгон өгөхийн тулд юм.

39 Дээд тэнгэр, доод газарт ЭЗЭН бол Бурхан, Түүнээс өөр бурхан байхгүй гэдгийг чи өнөөдөр зүрх сэтгэлдээ шингээж, мэдэж ав.

40 Чи болон чиний үр удам сайн сайхан явахын тулд, чиний Бурхан ЭЗЭНээс чамд өгч буй газар нутаг дээр бүхий л үед урт удаан наслахын тулд чи өнөөдөр миний чамд тушааж байгаа ЭЗЭНий зарлиг тушаалыг сахь гэв.

41 Тэгээд Мосе Иорданы наад тал буюу наран мандах зүгт гурван хотыг тусгаарлан салгажээ.

42 Энэ нь урьдаас санасан өс хонзонгүйгээр, санамсаргүйгээр хүн алсан хүнийг тийшээ зугтаалгахын тулд болой. Тэдгээр хотын нэгэнд зугтан очсоноор тэр хүн амиа хамгаалах юм.

43 Ингэхдээ тэгш талд байдаг Безер хотыг реубенчүүдэд, Гилеад дахь Рамот хотыг гадчуудад, Башан дахь Голан хотыг манассечуудад зориуллаа.