Дэд Хууль 4:40-46 АБ2004

40 Чи болон чиний үр удам сайн сайхан явахын тулд, чиний Бурхан ЭЗЭНээс чамд өгч буй газар нутаг дээр бүхий л үед урт удаан наслахын тулд чи өнөөдөр миний чамд тушааж байгаа ЭЗЭНий зарлиг тушаалыг сахь гэв.

41 Тэгээд Мосе Иорданы наад тал буюу наран мандах зүгт гурван хотыг тусгаарлан салгажээ.

42 Энэ нь урьдаас санасан өс хонзонгүйгээр, санамсаргүйгээр хүн алсан хүнийг тийшээ зугтаалгахын тулд болой. Тэдгээр хотын нэгэнд зугтан очсоноор тэр хүн амиа хамгаалах юм.

43 Ингэхдээ тэгш талд байдаг Безер хотыг реубенчүүдэд, Гилеад дахь Рамот хотыг гадчуудад, Башан дахь Голан хотыг манассечуудад зориуллаа.

44 Мосегээс Израилийн хөвгүүдийн өмнө тунхагласан хууль нь энэ болой.

45 Эдгээр нь Египетээс Израилийн хөвгүүдийг гарах үед Мосе тэдэнд тунхагласан гэрчлэл, зарлиг, хууль болой.

46 Тэд тэр үед Иорданы дорнод тал дахь Бетпеорын зэргэлдээх хөндийд байжээ. Энэ газар нь Хешбонд амьдарч байсан аморичуудын хаан Сихоны газар нутаг байсан атал Мосе болон Израилийн хөвгүүд Египетээс гарч ирээд, түүнийг бут цохиж,