45 Эдгээр нь Египетээс Израилийн хөвгүүдийг гарах үед Мосе тэдэнд тунхагласан гэрчлэл, зарлиг, хууль болой.
46 Тэд тэр үед Иорданы дорнод тал дахь Бетпеорын зэргэлдээх хөндийд байжээ. Энэ газар нь Хешбонд амьдарч байсан аморичуудын хаан Сихоны газар нутаг байсан атал Мосе болон Израилийн хөвгүүд Египетээс гарч ирээд, түүнийг бут цохиж,
47 түүний газар нутгийг, бас Башаны хаан Огийн газар нутгийг эзэмшин авчээ. Аморичуудын тэр хоёр хаан бол Иорданы наад талд буюу наран мандах зүгт
48 Арноны хөндийн зах дахь Ароераас Сион уул (тэр нь Хермон уул) хүртэл,
49 Иорданы дорнод тал дахь Арабагийн бүх нутаг, бүр Писга уулын бэл, Араба тэнгис хүртэлх нутагт сууж байжээ.