2 ЭЗЭН Бурхан маань Хореб ууланд бидэнтэй гэрээ байгуулсан билээ.
3 ЭЗЭН энэ гэрээгээ бидний өвөг дээдэстэй байгуулаагүй, харин өнөөдөр энд амьд байгаа бидэнтэй, бид бүхэнтэй байгуулсан билээ.
4 ЭЗЭН уулан дээр галын дундаас та нартай нүүр нүүрээрээ ярьсан билээ.
5 Та нар галаас айгаад, уул өөд гарахгүй байсан учир тэр үед би ЭЗЭНий үгийг та нарт тунхаглахаар ЭЗЭН болон та нарын хооронд зогсож байсан. ЭЗЭН
6 “Би бол чамайг боолчлолын гэрээс Египетийн нутгаас гаргаж авсан чиний Бурхан ЭЗЭН байна.
7 Чи Надаас өөр бурхадтай байж болохгүй.
8 Чи өөртөө зориулан шүтээн, эсвэл дээд тэнгэр, доод газар, газар доорх усанд байдаг ямар ч юмны дүрсийг бүү хий.