Дэд Хууль 5:27-33 АБ2004

27 Та өөрөө очиж, манай Бурхан ЭЗЭНий айлдах бүхнийг сонсоод, ЭЗЭН Бурханыхаа танд айлдсан бүгдийг бидэнд хэлж өг. Бид түүнийг сонсоод, даган мөрдье” гэсэн.

28 Та нарыг надтай ярьж байхад ЭЗЭН та нарын дууг сонсоод, надад хандан “Энэ ард түмний чамд хэлсэн үгийг Би сонслоо. Тэдний хэлсэн бүхэн зөв зүйтэй.

29 Тэдний зүрх сэтгэл ийм байж, Надаас эмээн, Миний тушаал бүгдийг үргэлж сахиасай! Тэгээд тэд болон тэдний хөвгүүд үүрд сайн сайхан байх болтугай.

30 Чи очоод, тэдэнд «Майхан уруугаа буцацгаа» гэж хэлээд,

31 харин чиний тэдэнд заах бүх тушаал, зарлиг, хуулийг Би чамд хэлж өгөхийн тулд чи энд Миний дэргэд зогс. Миний тэдэнд эзэмшүүлэхээр өгөх нутагт тэд үүнийг даган мөрдөг” гэж айлдсан.

32 Тиймээс та нар ЭЗЭН Бурханыхаа тушаасныг ёсчлон биелүүлэхдээ хянуур байж, баруун тийш ч, зүүн тийш ч хазайж болохгүй.

33 ЭЗЭН Бурханыхаа та нарт тушаасан бүх ёс журмыг даган мөрд. Тэгвэл та нар амьдарч, сайн сайхан яван, өөрсдийн эзэмших газар нутагт урт наслах болно.