Дэд Хууль 6:1-7 АБ2004

1 Энэ бол Иорданыг гатлан очоод, эзэмших газар нутаг дээрээ та нарын дагаж мөрдөх тушаал, хууль, зарлиг бөгөөд үүнийг та нарт зааж сургахыг ЭЗЭН Бурхан чинь надад тушаасан юм.

2 Ингэснээр чи болон чиний хүү, ач хүү чинь насан туршдаа ЭЗЭН Бурханаасаа айн эмээж, миний та нарт тушаасан бүх зарлиг тушаалыг даган мөрдөх бөгөөд чи урт наслах юм.

3 Израиль аа, сонс! Та нар түүнийг дагаж мөрдөхдөө болгоомжтой бай! Тэгвэл чи сайн сайхан явж, өвөг дээдсийн чинь Бурхан ЭЗЭНий чамд амласанчлан чи сүү, балаар бялхсан тэр газар нутаг дээр улам өнөр өтгөн болно.

4 Израиль аа, сонс! ЭЗЭН бол бидний Бурхан, ЭЗЭН бол ганц.

5 Чи өөрийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла.

6 Өнөөдөр миний чамд тушааж байгаа энэ үгсийг чи зүрхэндээ байлгаж,

7 хөвгүүддээ хичээнгүйлэн зааж, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэж байхдаа ч, өндийн босохдоо ч түүний тухай ярьж бай.