Дэд Хууль 7:14-20 АБ2004

14 Чи бусад бүх ард түмнээс илүү ивээгдэнэ. Та нарын дунд үргүй, хүүсэр хүн байхгүй болох бөгөөд мал сүргийн чинь дунд үргүй, сувай мал байхгүй болно.

15 ЭЗЭН бүх өвчнийг чамаас зайлуулна. Тэрээр та нарын мэддэг Египетийн аюулт өвчнүүдээс чамд хүргэхгүй, харин та нарыг үзэн ядагч бүхний дээр тэр өвчнүүдийг буулгана.

16 Чиний Бурхан ЭЗЭНээс чамд тушаах бүх ард түмнүүдийг чи устгах ёстой. Тэднийг бүү өрөвдөн хар. Тэдний бурхдад бүү зарагд. Тэр чинь чамд урхи болно.

17 “Эдгээр үндэстэн надаас илүү олон. Би тэднийг яаж зайлуулж чадах вэ?” гэж чи зүрхэндээ хэлж байж магадгүй.

18 Гэвч чи тэднээс бүү ай! Чиний Бурхан ЭЗЭН Фараонд болон бүх Египетэд юу үйлдсэнийг сайн сана.

19 Та нарын нүдээрээ харсан тэр их сорилт, тэмдэг, гайхамшиг, хүчирхэг гар, сунгасан мутраар ЭЗЭН Бурхан чинь чамайг гаргаж авсан. ЭЗЭН Бурхан чинь чиний айж байгаа бүх ард түмнүүдэд тийнхүү үйлдэнэ.

20 Чиний Бурхан ЭЗЭН тэднээс үлдэгсэд ба чамаас нуугдсан хүмүүсийг устаж дуустал тэдний эсрэг морин зөгийг илгээнэ.