Дэд Хууль 7:3-9 АБ2004

3 Мөн чи тэдэнтэй бүү гэрлэ. Охиноо ч тэдний хөвгүүнд бүү өг. Тэдний охиныг ч бэрээ бүү болго.

4 Тэрээр хүүг чинь өөр бурхдыг шүтүүлэхийн тулд Миний араас холдуулан эргүүлнэ. Тэгвэл ЭЗЭНий уур хилэн та нарын эсрэг дүрэлзэж, та нарыг даруй устгах болно.

5 Харин та нар тэдэнд ийнхүү ханд. Тэдний тахилын ширээг нурааж, тэдний босгосон чулуун баганыг эвдэлж, Ашерагийн модон шонг хуга цавчиж, сийлмэл шүтээнүүдийг нь галдан шатаа.

6 Та нар бол өөрсдийн Бурхан ЭЗЭНд ариун ард түмэн мөн. ЭЗЭН Бурхан чинь энэ дэлхий дээр байгаа бүх ард түмнүүдээс та нарыг Өөрийнхөө өмчлөлийн ард түмэн болгон сонгосон билээ.

7 Та нар бусад үндэстнээс олон байсан учраас ЭЗЭН та нарыг хайрлаж, сонгосон юм бус. Та нар бол бүх үндэстнээс хамгийн цөөхөн нь билээ.

8 Харин ЭЗЭН та нарыг хайрласан учраас, бас та нарын өвөг дээдэст андгайлсан тангаргаа сахихын тулд та нарыг Тэр хүчирхэг мутраараа гарган авч, боолчлолын гэрээс, Египетийн хаан Фараоны гараас зольсон билээ.

9 Тиймээс чи мэдэж ав. Чиний Бурхан ЭЗЭН бол Бурхан, Тэр бол итгэмжит Бурхан. Тэр Өөрийг нь хайрлаж, тушаалыг нь дагагчдад мянган үеийг хүртэл гэрээгээ сахиж, хайр энэрлээ үзүүлдэг.