Дэд Хууль 7:9-15 АБ2004

9 Тиймээс чи мэдэж ав. Чиний Бурхан ЭЗЭН бол Бурхан, Тэр бол итгэмжит Бурхан. Тэр Өөрийг нь хайрлаж, тушаалыг нь дагагчдад мянган үеийг хүртэл гэрээгээ сахиж, хайр энэрлээ үзүүлдэг.

10 Харин Өөрийг нь үзэн ядагчдад хариуг өгч, устгана. Тэр Өөрийг нь үзэн ядагчдад хойшлуулалгүй даруй хариу өгдөг.

11 Тийм учраас миний өнөөдөр та нарт тушааж байгаа тушаал, зарлиг, хууль тогтоолыг та нар үйлдэхийн тулд сахин мөрдөцгөө.

12 Хэрэв та нар эдгээр бүх хууль тогтоолыг сонсож, түүнийг ёсчлон дагаж мөрдвөл чиний Бурхан ЭЗЭН чиний өвөг дээдэст тангарагласан гэрээгээ сахиж, чамд хайр энэрлээ хүртээх болно.

13 Тэрээр чамайг хайрлан, ивээж, чамайг өнөр өтгөн болгон, чамд өвлүүлэн өгөхөөр өвөг дээдэст чинь тангарагласан газар нутаг дээр үр хүүхдүүдийг чинь ивээж, газрын чинь үр жимс болох тариа, усан үзмийн шинэ дарс, тосыг ерөөж, бод бог малын төлийг чинь өсгөж үржүүлэх болно.

14 Чи бусад бүх ард түмнээс илүү ивээгдэнэ. Та нарын дунд үргүй, хүүсэр хүн байхгүй болох бөгөөд мал сүргийн чинь дунд үргүй, сувай мал байхгүй болно.

15 ЭЗЭН бүх өвчнийг чамаас зайлуулна. Тэрээр та нарын мэддэг Египетийн аюулт өвчнүүдээс чамд хүргэхгүй, харин та нарыг үзэн ядагч бүхний дээр тэр өвчнүүдийг буулгана.