Дэд Хууль 8:11-17 АБ2004

11 Өнөөдөр миний чамд тушааж буй Түүний тушаал, хууль, зарлигийг сахилгүй, өөрийн Бурхан ЭЗЭНийг мартахаас болгоомжлоорой.

12 Чи идэж цадаад, сайхан байшин барьж, тэндээ амьдран,

13 мал сүрэг чинь үржин олширч, алт мөнгө чинь арвижиж, чамд байгаа бүхэн чинь өсөн нэмэгдэх үед

14 чиний зүрх бардам болж, өөрийн Бурхан ЭЗЭНийг мартуузай. Тэр Египетийн нутгаас, боолчлолын гэрээс чамайг гаргаж аваад,

15 өргөн уудам, аймшигт цөл дундуур, галт могой, хилэнцэт хорхойтой, усгүй ангамал газраар удирдан дагуулж, чиний төлөө цахиур чулуунаас ус гаргаж өгсөн билээ.

16 Чамайг номхтгон, чамайг сорьж шалгаад, эцэст нь чамайг сайн сайхан амьдруулахын тулд Тэрээр чиний өвөг дээдэс ч мэддэггүй байсан “манна”-гаар цөлд чамайг хооллож байсан билээ.

17 “Би хүч тэнхээ, гарынхаа чадлаар энэ хөрөнгө чинээг өөртөө бий болгосон юм” гэж чи зүрхэндээ хэлүүзэй.