Дэд Хууль 8:2-8 АБ2004

2 ЭЗЭН Бурхан чинь чамайг энэ дөчин жилийн турш цөлд удирдсан бүх л зам мөрийг дурсан сана. Энэ нь чиний зүрхэнд юу байсныг, Түүний тушаалыг дагах эсэхийг чинь мэдэхийн тулд, чамайг номхтгож, шалгаж сорихын тулд байсан юм.

3 Хүн зөвхөн талхаар амьдардаггүй, харин хүн ЭЗЭНий амнаас гарах үг бүхнээр амьдардаг гэдгийг чамд ойлгуулахын тулд Тэрээр чамайг номхтгон, чамайг өлсгөж, чиний мэддэггүй, чиний өвөг дээдэс ч мэддэггүй байсан “манна”-гаар чамайг хооллож байсан.

4 Энэ дөчин жилийн турш чиний өмссөн хувцас элэгдээгүй, чиний хөл цэврүүтээгүй.

5 Эцэг нь хүүгээ хүмүүжүүлдэг шиг ЭЗЭН Бурхан чинь чамайг сахилгажуулж байсныг зүрхэндээ санаж яв.

6 Тиймээс Түүний замаар явж, Түүнээс эмээхийн тулд чи өөрийн Бурхан ЭЗЭНий тушаалыг сахь.

7 Чиний Бурхан ЭЗЭН чамайг сайхан газарт аваачиж байна. Тэр газар бол хөндий толгодоор нь гол горхи, булаг шанд урсдаг,

8 улаан буудай, арвай, усан үзэм, инжир, анар жимсний орон, чидуны тос, бал бурмын орон юм.