4 Энэ дөчин жилийн турш чиний өмссөн хувцас элэгдээгүй, чиний хөл цэврүүтээгүй.
5 Эцэг нь хүүгээ хүмүүжүүлдэг шиг ЭЗЭН Бурхан чинь чамайг сахилгажуулж байсныг зүрхэндээ санаж яв.
6 Тиймээс Түүний замаар явж, Түүнээс эмээхийн тулд чи өөрийн Бурхан ЭЗЭНий тушаалыг сахь.
7 Чиний Бурхан ЭЗЭН чамайг сайхан газарт аваачиж байна. Тэр газар бол хөндий толгодоор нь гол горхи, булаг шанд урсдаг,
8 улаан буудай, арвай, усан үзэм, инжир, анар жимсний орон, чидуны тос, бал бурмын орон юм.
9 Чи тэнд идэх хоол хүнсээр хомсдохгүй, юугаар ч дутахгүй, хад чулуу нь төмөр бөгөөд толгодоос нь зэс малтан гаргаж болно.
10 Чи идэж цадаад тэр сайхан газрыг чамд өгснийх нь төлөө ЭЗЭН Бурханаа магтана.