22 Мосе гараа тэнгэр өөд сунгахад, Египетийн бүх нутагт гурван өдрийн турш түнэр харанхуй болов.
23 Гурван өдрийн турш тэд нэг нэгнийгээ харсангүй, хэн ч байрнаасаа боссонгүй. Харин Израилийн бүх хөвгүүдийн амьдарч байгаа газар гэрэлтэй байв.
24 Фараон Мосег дуудаж,—Яв, ЭЗЭНд үйлчил. Харин та нарын хонь ба үхэр сүрэг чинь үлдэг. Хүүхдүүд чинь ч та нартай хамт яваг гэж хэлэв.
25 Мосе—Бид ЭЗЭН Бурхандаа тахил өргөх учраас та шатаалт тахил ба өргөлүүдийг бидний гарт өгөх ёстой.
26 Тийм учраас бидний мал ч гэсэн бидэнтэй хамт явна. Бид тэдний заримыг нь авч, өөрсдийн Бурхан ЭЗЭНд үйлчлэх тул нэг ч туурайтан үлдэх ёсгүй. Мөн тэнд очих хүртэл бид юугаар ЭЗЭНд үйлчлэхийг өөрсдөө ч мэдэхгүй байна гэж хэлэв.
27 ЭЗЭН Фараоны зүрхийг хатууруулсанд, тэр тэднийг явуулахыг хүссэнгүй.
28 Фараон түүнд—Надаас зайл. Миний нүүрийг дахин үзэхээс болгоомжил. Чи миний нүүрийг харсан өдөртөө л үхэх болно гэв.