Египетээс Гарсан Нь 10:5-11 АБ2004

5 Хэн ч газрыг харж чадахгүй болтол тэд газрын гадаргууг бүрхэнэ. Мөндөрт цохигдоогүй үлдсэн талбайг чинь тэд цөлмөж, хээр ургаж байгаа та нарын бүх моддыг иднэ.

6 Тэд та нарын гэрүүд, чиний бүх зарц нарын гэр, бүх египетчүүдийн гэрийг дүүргэнэ. Энэ нь чиний эцэг, өвөг дээдэс энэ газар амьдарсан өдрөөс өнөөг хүртэл үзэгдээгүй зүйл болно” гэж хэлсэн. Мосе эргэж Фараоныхаас гарав.

7 Фараоны зарц нар нь түүнд—Энэ хүн хэр удаан бидэнд урхи болох юм бэ? Хүмүүсийг нь явуулаач. Тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНдээ үйлчлэг. Египет сөнөсөн болохыг та ойлгохгүй байна гэж үү? гэв.

8 Мосе, Аарон нарыг Фараонд буцаан авчирсанд, тэр тэдэнд—Явцгаа. Өөрсдийнхөө Бурхан ЭЗЭНд үйлчил. Хэн, хэн явах вэ? гэхэд,

9 Мосе—Бид ЭЗЭНд баяр тэмдэглэх ёстой учраас өөрсдийн багачууд ба хөгшид, өөрсдийн хөвгүүд ба охидтойгоо, мөн өөрсдийн хонь, үхэр сүргээ авч явах болно гэж хэлэв.

10 Фараон тэдэнд—Би та нарыг багачуудтай чинь хамт явуулбал ЭЗЭН та нартай хамт байх болтугай. Харагтун! Та нар хорон санаатай юм.

11 Тэгэхгүй! Та нар хүссэн ёсоороо эрчүүд нь явж, ЭЗЭНд үйлчлэг гэж хэлэв. Тэгээд тэд Фараоныхаас хөөгдөв.