8 Мосе, Аарон нарыг Фараонд буцаан авчирсанд, тэр тэдэнд—Явцгаа. Өөрсдийнхөө Бурхан ЭЗЭНд үйлчил. Хэн, хэн явах вэ? гэхэд,
9 Мосе—Бид ЭЗЭНд баяр тэмдэглэх ёстой учраас өөрсдийн багачууд ба хөгшид, өөрсдийн хөвгүүд ба охидтойгоо, мөн өөрсдийн хонь, үхэр сүргээ авч явах болно гэж хэлэв.
10 Фараон тэдэнд—Би та нарыг багачуудтай чинь хамт явуулбал ЭЗЭН та нартай хамт байх болтугай. Харагтун! Та нар хорон санаатай юм.
11 Тэгэхгүй! Та нар хүссэн ёсоороо эрчүүд нь явж, ЭЗЭНд үйлчлэг гэж хэлэв. Тэгээд тэд Фараоныхаас хөөгдөв.
12 ЭЗЭН Мосед—Гараа Египетийн газар дээгүүр сунгаж, Египетийн нутагт царцаанууд оруулж, мөндрөөс үлдсэн бүхнийг, тариалангийн бүх ургамлыг идүүл гэж айлдав.
13 Мосе Египетийн газар дээгүүр таягаа өргөхөд, ЭЗЭН дорнын салхийг өдөржин, шөнөжин уг нутаг уруу салхилуулав. Өглөө болоход дорны салхи царцаануудыг авчирсан байв.
14 Царцаанууд Египетийн бүх газарт орж, Египетийн бүх нутаг дэвсгэрт үй олноороо тархав. Урьд өмнө хэзээ ч байгаагүй бөгөөд хойшид ч байхгүй тийм их царцаа байв.