1 ЭЗЭН Мосед—Би бас нэг гамшгийг Фараон хийгээд Египет дээр авчирна. Үүний дараа л тэр та нарыг эндээс явуулна. Тэр та нарыг явуулахдаа эндээс бүрмөсөн хөөн гаргана.
2 “Эрэгтэй, эмэгтэй хүн бүр хөршөөсөө мөнгөн эдлэл, алтан эдлэлийг гуйгтун” хэмээн ард түмэнд сонсго хэмээв.
3 ЭЗЭН египет хүмүүсийн нүдний өмнө ард түмнийг таалан соёрхож, Мосе Египет улсад Фараоны зарц нар хийгээд ард түмний нүдэнд үлэмж агуу болов.
4 Мосе—ЭЗЭН ингэж айлдаж байна. “Шөнө дунд Би Египетийн дундуур явна.
5 Сэнтийдээ залрагч Фараоны ууган хүүгээс эхлэн, тээрмийн ард байгч шивэгчний ууган хүүг хүртэл, мөн бүх малын анхны төл буюу Египетийн газрын бүх анх төрөгсөд үхэх болно.
6 Египетийн бүх нутагт урьд өмнө байгаагүй, бас хойшид хэзээ ч үл гарах асар их уйлаан майлаан болно.
7 Харин Израилийн хөвгүүдийн хүн малынх нь ч эсрэг нохой хуцаж боргохгүй. Ингэснээр ЭЗЭН Египет ба Израилийн хооронд зааг тавьсныг та нар мэдэх болно”.