Египетээс Гарсан Нь 12:18-24 АБ2004

18 Тэргүүн сард, уг сарын арван дөрөвний үдшээс хорин нэгний үдэш хүртэл та нар исгээгүй талхыг идэх ёстой.

19 Долоо хоногийн туршид та нарын гэрүүдэд ямар ч хөрөнгө бүү олдог. Учир нь аливаа исгэсэн юмыг идэгч нь харь хүн ч бай, нутгийн уугуул хүн ч бай, тэр хүн Израилийн чуулганаас таслагдана.

20 Та нар исгэсэн ямар ч юмыг бүү ид. Та нар оршин буй бүх газартаа исгээгүй талх ид” гэв.

21 Мосе Израилийн бүх ахмадуудыг дуудан, тэдэнд—Явцгаа. Өөрсдийн бүлийн дагуу өөрсдөдөө хурга авч, Дээгүүр Өнгөрөх баярын хургыг нядал.

22 Та нар багцалсан хиссоп аваад, саван доторх цусанд дүрээд, тэрхүү саван доторх цуснаас хаалганы тотго ба хоёр хатавчинд түрх. Өглөө болтол нэг ч хүн өөрийн гэрийн хаалганы гадна бүү гар.

23 ЭЗЭН египетчүүдийг цохихоор өнгөрөх болно. Хаалганы тотго ба хоёр хатавчин дахь цусыг хараад ЭЗЭН уг хаалган дээгүүр өнгөрч, та нарыг цохихоор гэрт чинь орохыг устгагчид зөвшөөрөхгүй.

24 Та нар энэ үйл явдлыг өөрсдөдөө болон үр хүүхдүүддээ зарлиг болгож мөнхөд тэмдэглэ.