Египетээс Гарсан Нь 12:26-32 АБ2004

26 Та нарын хүүхдүүд “Энэ ёслол ямар учиртай юм бэ?” гэж хэлэх үед

27 та нар “Энэ бол ЭЗЭНий Дээгүүр Өнгөрөх баярын тахил юм. Тэр египетчүүдийг цохих үедээ Египетэд байгаа Израилийн хөвгүүдийн гэрч нарын дээгүүр өнгөрч, бидний гэр орныг аварсан” гэж хэл хэмээсэнд, ард түмэн доош мэхийн, хүндэтгэн мөргөв.

28 Израилийн хөвгүүд явж, Мосе, Аарон нарт ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдсэн билээ.

29 Шөнө дөлөөр, сэнтийдээ залрагч Фараоны ууган хүүгээс эхлээд, гянданд хоригдож байгаа хүний ууган хүүг хүртэл, мөн малын бүх анхны төл, Египет газар дахь бүх анхны төрөгсдийг ЭЗЭН цохилоо.

30 Тэр шөнө Фараон хийгээд түүний бүх зарц нар, бүх египетчүүд боссон бөгөөд Египетэд асар их уйлаан майлаан боллоо. Учир нь үхэл хагацал нүүрлээгүй нэг ч айл тэнд байсангүй.

31 Шөнө Фараон Мосе, Аарон нарыг дуудаж—Та нар болон Израилийн хөвгүүд босож, миний ард түмний дундаас зайл. Та нар хэлснээрээ явж, ЭЗЭНд үйлчил.

32 Та нар хэлснээрээ хонио, үхрээ аваад яв. Мөн намайг ч ерөөгөөч гэв.