Египетээс Гарсан Нь 14:13-19 АБ2004

13 Мосе ард түмэнд—Бүү айцгаа! Бат зогсож, ЭЗЭНий авралыг харцгаа. Тэр өнөөдөр үүнийг та нарын төлөө гүйцэтгэх болно. Учир нь өнөөдөр та нарын харж байгаа египетчүүдийг та нар дахин хэзээ ч харахгүй.

14 ЭЗЭН та нарын төлөө байлдана. Та нар чимээгүй бай! гэж хэлэв.

15 ЭЗЭН Мосед—Чи юунд Над уруу хашхирна вэ? Урагшаа яв гэж Израилийн хөвгүүдэд хэл.

16 Чиний хувьд, чи таягаа өргөж, гараа далай дээгүүр сунган, түүнийг хуваа. Израилийн хөвгүүд далайн дундуур хуурай газраар нэвтэрнэ.

17 Миний хувьд, Би египетчүүдийн зүрхийг хатууруулахад египетчүүд тэдний хойноос орно. Би Фараон болон түүний бүх цэргүүд, түүний тэрэгнүүд болон морин цэргүүдээр дамжуулан алдарших болно.

18 Би Фараон болон түүний тэрэгнүүд, түүний морин цэргүүдээр дамжуулан алдаршихад египетчүүд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно гэж айлдав.

19 Израилийн хуарангийн өмнө явж байсан Бурханы тэнгэр элч хөдөлж, тэдний ард очсон. Үүлэн багана тэдний өмнөөс хөдөлж, тэдний ард очив.