Египетээс Гарсан Нь 14:2-8 АБ2004

2 Эргэж, Мигдол ба тэнгисийн дунд, Пи-хахиротын өмнө буудалла гэж чи Израилийн хөвгүүдэд хэл. Та нар Баал-зефоны харалдаа эсрэг талд, далайн эрэгт буудалла.

3 Фараон Израилийн хөвгүүдийн талаар “Тэд тэр газарт төөрч, цөлд мухардсан” гэж бодно.

4 Ийнхүү Би Фараоны зүрхийг хатууруулж, тэр тэдний хойноос хөөнө. Би Фараон болон түүний бүх цэргээр дамжуулан алдаршиж, египетчүүд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно гэв. Тэд тийнхүү хийв.

5 Ард түмэн зугтсан тухай Египетийн хаанд хэлсэнд Фараон болон түүний зарц нарын зүрх ард түмний эсрэг болон хувирч, тэд—Бид Израилийг өөрсдөдөө үйлчлүүлэлгүй явуулснаараа юу хийчих нь энэ вэ? гэцгээв.

6 Фараон тэргээ бэлтгэж, өөрийн хүмүүсээ авав.

7 Зургаан зуун шилдэг тэрэг болон Египетийн бүх тэргийг тэр авав. Тэрэг бүхэн даргатай байв.

8 ЭЗЭН Египетийн хаан Фараоны зүрхийг хатууруулсанд тэр Израилийн хөвгүүдийн хойноос хөөв. Израилийн хөвгүүд зоригтойгоор явж байлаа.