Египетээс Гарсан Нь 14:21-27 АБ2004

21 Мосе гараа далай дээгүүр сунгав. ЭЗЭН шөнийн турш дорнын хүчит салхиар далайн усыг ухраасанд, ус хуваагдаж, хуурай газар гарав.

22 Израилийн хөвгүүд далай дундуур хуурай газраар явахад, ус тэдний баруун зүүн талд хана мэт байв.

23 Египетчүүд араас нь хөөж, Фараоны бүх морьд, түүний тэрэгнүүд ба морин цэргүүд тэдний араас далайн гол уруу оров.

24 Үүрийн гэгээнээр гал ба үүлэн багана дотроос ЭЗЭН Египетийн цэргүүдийг үзээд, тэднийг самууралд оруулав.

25 Тэр тэдний тэрэгний дугуйг мулталж, жолоодоход хэцүү болгов. Египетчүүд—Израилиас зугтацгаая. Учир нь ЭЗЭН тэдний төлөө египетчүүдийн эсрэг тулалдаж байна гэцгээв.

26 ЭЗЭН Мосед—Далай дээгүүр гараа сунгаж, египетчүүд болон тэдний тэрэгнүүд, тэдний морин цэргүүд дээр усыг буцаагтун гэв.

27 Мосе далайн дээгүүр гараа сунгалаа. Египетчүүдийг ус сөрөн зугтаж байхад нь үүрийн гэгээнээр далай буцаж хэвэндээ оров. ЭЗЭН египетчүүдийг далайн дунд живүүлэв.