Египетээс Гарсан Нь 15:11-17 АБ2004

11 Өө, ЭЗЭН, бурхдын дунд Тан шиг хэн байна вэ?Ариун байдалдаа сүр жавхлантай,магтаал дотор аймшиг төрүүлмээр,гайхамшгуудыг бүтээгч Тан шиг хэн байна вэ?

12 Та баруун мутраа сунгасанд, газар тэднийг залгив.

13 Та зольсон ард түмнээ хайр энэрлээрээ удирдаж,Өөрийн хүчээр Та тэднийг ариун орон уруугаа дагуулсан.

14 Ард түмнүүд сонсоод чичирч,Филистийн оршин суугчид аймшигт автагдав.

15 Едомын тэргүүлэгчид түгшиж,Моабын удирдагчид айн дагжиж,Канааны бүх оршин суугчид хайлан урсав.

16 Айдас хүйдэс тэднийг нөмөрчээ.Өө, ЭЗЭН, Таны ард түмэн дайран өнгөрөх хүртэл,Таны худалдаж авсан ард түмэн дайран өнгөрөх хүртэлТаны мутрын агуу хүчээр тэд чулуу шиг чимээгүй байна.

17 Та тэднийг авчран Өөрийн өв болох ууланд тарина.Өө, ЭЗЭН, энэ бол Та Өөрөө суухаар бэлтгэсэн газар билээ.Өө, Эзэн, энэ бол Та Өөрийн гараараа байгуулсан ариун газар билээ.