Египетээс Гарсан Нь 15:19-25 АБ2004

19 Фараоны морьд, түүний тэрэгнүүд болон түүний морин цэргүүд далай уруу ороход, ЭЗЭН тэдний дээр далайн усыг эргүүлж буулгав. Харин Израилийн хөвгүүд далай дундуур хуурай газраар явав.

20 Аароны эгч, эш үзүүлэгч Мириам гартаа хэнгэрэг авахад, бүх эмэгтэйчүүд түүнийг даган хэнгэрэг авч, бүжиглэв.

21 Мириам тэдэнд хариулан—ЭЗЭНд дуулъя!Учир нь Тэр өндөрт өргөмжлөгдсөн.Морь болон морьтныг нь Тэр далайд хаясан юмгэв.

22 Мосе израильчуудыг удирдаж, тэд Улаан тэнгисээс Шурын цөл уруу оров. Тэд цөлөөр гурван өдөр явсан бөгөөд ус олсонгүй.

23 Марад ирээд тэд Марагийн усыг ууж чадсангүй. Учир нь ус шорвог байв. Тийм учраас энэ газар Мара гэж нэрлэгджээ.

24 Ард түмэн Мосед гомдоллон—Бид юу уух вэ? гэцгээв.

25 Мосе ЭЗЭН уруу хашхирсанд ЭЗЭН түүнд нэг модыг үзүүлэв. Тэр түүнийг усанд хаясанд, ус амтлаг болов. Тэнд Тэр тэдний төлөө тогтоол, хуулийг өгч, тэднийг сорив.