2 ЭЗЭН бол миний хүч ба дуу.Тэр миний аврал болсон.Энэ бол миний Бурхан, би Түүнийг магтах болно.Миний эцгийн Бурхан, би Түүнийг өргөмжилнө.
3 ЭЗЭН бол дайчин, Түүний нэр бол ЭЗЭН билээ.
4 Фараоны тэрэгнүүд болон түүний цэргүүдийг Тэр далайд хаясан.Түүний шилдэг дарга нар нь Улаан тэнгист живэв.
5 Их ус тэднийг бүрхсэнд, тэд гүн уруу чулуу шиг далдрав.
6 Өө, ЭЗЭН, Таны баруун мутар хүч чадал дотор сүр жавхлантай билээ.Өө, ЭЗЭН, Таны баруун мутар дайсныг устгав.
7 Агуу их сүр жавхлангаараа Та Өөрийн чинь эсрэг босогчдыг хөмрөв.Та шатаж буй уур хилэнгээ гаргаж, тэднийг сүрэл шиг шатаав.
8 Таны хамрын амьсгалаар ус бөөгнөрч,урсгал ус овоо мэт босож,далайн гүн дэх уснууд царцсан.