Египетээс Гарсан Нь 15:21-27 АБ2004

21 Мириам тэдэнд хариулан—ЭЗЭНд дуулъя!Учир нь Тэр өндөрт өргөмжлөгдсөн.Морь болон морьтныг нь Тэр далайд хаясан юмгэв.

22 Мосе израильчуудыг удирдаж, тэд Улаан тэнгисээс Шурын цөл уруу оров. Тэд цөлөөр гурван өдөр явсан бөгөөд ус олсонгүй.

23 Марад ирээд тэд Марагийн усыг ууж чадсангүй. Учир нь ус шорвог байв. Тийм учраас энэ газар Мара гэж нэрлэгджээ.

24 Ард түмэн Мосед гомдоллон—Бид юу уух вэ? гэцгээв.

25 Мосе ЭЗЭН уруу хашхирсанд ЭЗЭН түүнд нэг модыг үзүүлэв. Тэр түүнийг усанд хаясанд, ус амтлаг болов. Тэнд Тэр тэдний төлөө тогтоол, хуулийг өгч, тэднийг сорив.

26 Тэр—Хэрэв та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг анхааралтай сонсож, Түүний мэлмийд зөвийг үйлдэж, Түүний тушаалуудад чих тавьж, Түүний бүх тогтоолыг сахивал, Би египетчүүдэд буулгасан өвчнүүдээс нэгийг нь ч та нарт буулгахгүй. Учир нь ЭЗЭН Би бол та нарыг эдгээгч билээ гэв.

27 Тэд Елимд ирэхэд, тэнд усны арван хоёр ундарга, далан далдуу мод байсан. Тэд тэнд усны дэргэд буудаллав.