9 Дайсан “Би хөөж гүйцээд, олзоо хуваана.Тэдний эсрэг би хүслээ хангана.Би сэлмээ сугалан, тэднийг гараараа сөнөөнө” гэв.
10 Та Өөрийн салхиар үлээсэнд, далай тэднийг нөмрөв.Их усанд тэд тугалга мэт живэв.
11 Өө, ЭЗЭН, бурхдын дунд Тан шиг хэн байна вэ?Ариун байдалдаа сүр жавхлантай,магтаал дотор аймшиг төрүүлмээр,гайхамшгуудыг бүтээгч Тан шиг хэн байна вэ?
12 Та баруун мутраа сунгасанд, газар тэднийг залгив.
13 Та зольсон ард түмнээ хайр энэрлээрээ удирдаж,Өөрийн хүчээр Та тэднийг ариун орон уруугаа дагуулсан.
14 Ард түмнүүд сонсоод чичирч,Филистийн оршин суугчид аймшигт автагдав.
15 Едомын тэргүүлэгчид түгшиж,Моабын удирдагчид айн дагжиж,Канааны бүх оршин суугчид хайлан урсав.