33 Мосе Ааронд—Ваар авч, дотор нь нэг бүтэн омер манна хий. Түүнийг ЭЗЭНий өмнө тавьж, үе уламжлан хадгал гэв.
34 ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор Аарон Гэрчлэлийн өмнө түүнийг тавьж хадгалав.
35 Израилийн хөвгүүд хүн оршин суудаг газар очих хүртэл дөчин жил манна иджээ. Канаан нутгийн хязгаарт очих хүртэл тэд маннаг идсэн билээ.
36 (Нэг омер нь ефагийн аравны нэг юм.)