Египетээс Гарсан Нь 16:8-14 АБ2004

8 Мосе—ЭЗЭН орой нь та нарт идэх мах өгч, өглөө нь та нарт цадтал талх өгнө. Учир нь Өөрийнх нь эсрэг гаргасан та нарын гомдлыг ЭЗЭН сонсдог. Бид юу юм бэ? Та нарын гомдол бол бидний эсрэг биш, харин ЭЗЭНий эсрэг юм гэв.

9 Мосе Ааронд—Израилийн хөвгүүдийн бүх чуулганд “ЭЗЭНий өмнө ойртон ир. Учир нь Тэр та нарын гомдлыг сонссон” гэж хэл гэв.

10 Аарон Израилийн хөвгүүдийн бүх чуулганд хэлэхэд, тэд цөл уруу хартал ЭЗЭНий цог жавхлан үүлэн дунд үзэгдэв.

11 ЭЗЭН Мосед—

12 Израилийн хөвгүүдийн гомдлыг Би сонссон. Тэдэнд “Үдшийн бүрийгээр та нар мах идэж, өглөө талхаар цадах болно. Би бол та нарын Бурхан ЭЗЭН гэдгийг та нар мэдэх болно” гэж хэл гэв.

13 Орой болоход бөднө шувууд нисэж ирээд, хуаранг бүрхэв. Өглөө нь хуарангийн эргэн тойронд шүүдэр буусан байв.

14 Шүүдэр арилахад цөлийн гадаргуу дээр жижиг, бөөрөнхий хяруу шиг жижигхэн зүйл газар дээр байв.