13 Ингээд Амалек болон түүний ард түмнийг Иошуа илдний ирээр ялав.
14 ЭЗЭН Мосед—Үүнийг дурсгал болгон номд бичиж, Иошуад цээжлүүл. Учир нь Би Амалекийн дурсамжийг тэнгэрийн доороос бүрэн арилгана гэв.
15 Мосе тахилын ширээ барьж, түүнийгээ “ЭЗЭН бол миний туг” гэж нэрлээд,—
16 ЭЗЭНий сэнтий дээр буй гар. ЭЗЭН Амалектай үеийн үед дайтна гэж хэлэв.