1 Израилийн хөвгүүд Египет газраас гарснаас хойш гурав дахь сарын яг тэр өдөр Синаин цөлд хүрэв.
2 Тэд Рефидимээс хөдөлж, Синаин цөлд хүрч, цөлд буудаллав. Израильчууд тэндээ нэгэн уулын өвөрт буудаллав.
3 Мосе Бурхан уруу өгсөн очсонд, ЭЗЭН түүнийг уулаас дуудан—Чи Иаковын гэрт, Израилийн хөвгүүдэд ингэж хэл.
4 “Би египетчүүдэд хэрхэн хандаж, та нарыг бүргэдийн жигүүр дээр тээн, яаж Өөртөө авчирсныг та нар өөрсдөө харсан.
5 Одоо хэрэв та нар Миний дуу хоолойг дуулгавартай дагаж, Миний гэрээг сахивал та нар бүх ард түмнүүдийн дундах Миний эзэмшил болно. Учир нь бүх дэлхий Минийх.