Египетээс Гарсан Нь 2:13-19 АБ2004

13 Түүнийг дараа өдөр нь очиход, хоёр еврей хүн зодолдож байгаа үзэгдэв. Тэр буруутанд хандан—Чи юунд хөршөө зодно вэ? гэсэнд,

14 харин нөгөө хүн—Хэн чамайг бидний дээр захирагч, эсвэл шүүгчээр тавьсан юм бэ? Чи египет хүнийг алсан шигээ намайг бас алах гэж байна уу? гэсэнд, Мосе айж—Хэрэг үнэхээр илэрчээ гэж хэлэв.

15 Фараон энэ хэргийн тухай сонсоод, Мосег алахаар эрлээ. Харин Мосе Фараоны нүднээс зугтаж, Мидиан газарт амьдрав. Тэр худгийн дэргэд суулаа.

16 Мидианы тахилч долоон охинтой ажээ. Тэд ус татахаар ирээд, эцгийнхээ хонин сүргийг услахын тулд онгоцнуудыг дүүргэв.

17 Гэтэл хоньчид ирээд тэднийг хөөхөд Мосе босож, охидод туслаад, хонин сүргийг нь услав.

18 Тэд өөрсдийн эцэг Реуелд ирэхэд, тэр—Өнөөдөр та нар юунд ийм хурдан ирэв? гэж асуув.

19 Тэд—Нэг египет хүн биднийг хоньчдын гараас хамгаалсан. Түүгээр ч барахгүй, тэр бидэнд ус татан өгч, хонин сүргийг усалсан гэжээ.