32 Хэрэв боол, эсвэл шивэгчнийг үхэр мөргөвөл үхрийн эзэн боолын эзэнд гучин шекел мөнгө төлнө. Харин үхэр уруу чулуу шидэх ёстой.
33 Хэрэв хүн нүхийг нээж, эсвэл нүх ухаад түүнийгээ буцааж дараагүйгээс болж үхэр, эсвэл илжиг нүхэнд нь унавал,
34 нүхний эзэн нөхөн төлбөр өгөх ёстой. Тэр малын эзэнд мөнгө өгөх бөгөөд үхсэн мал түүнийх болно.
35 Хэрэв нэг хүний үхэр бусдын үхрийг мөргөж албал, тэд амьд үхрийг худалдаж, мөнгийг нь хувааж авах бөгөөд бас үхсэн үхрийг ч хувааж авах ёстой.
36 Хэрэв уг үхэр урьд нь мөргөдөг байсан нь мэдэгдсэн бөгөөд эзэн нь үхрээ хашиж хориогүй бол тэрээр үхрийг нь амьд үхрээр төлж, харин үхсэн үхрийг өөртөө авна.