15 Хэрэв эзэн нь хамт байсан бол төлөхгүй. Хэрэв хөлсөлж авсан байвал тэрхүү хөлс нь түүний үнэ нь болно.
16 Хэрэв хүн сүй тавиагүй онгон бүсгүйг уруу татаж, түүнтэй унтвал бүсгүйн төлөө инж өгч, түүнийг эхнэрээ болгон авах ёстой.
17 Хэрэв бүсгүйн эцэг охиноо түүнд өгөхөөс эрс татгалзвал, тэр инжтэй тэнцэх мөнгийг өгөх ёстой.
18 Удганыг бүү амьд байлга.
19 Мал амьтантай хавьтагчид заавал үхэх ёстой.
20 ЭЗЭНээс өөр бурхдад тахил өргөгчийг алах ёстой.
21 Харийн хүнийг бүү буруутга, бүү дарла. Учир нь та нар Египетийн нутагт харь хүмүүс байсан.