18 Удганыг бүү амьд байлга.
19 Мал амьтантай хавьтагчид заавал үхэх ёстой.
20 ЭЗЭНээс өөр бурхдад тахил өргөгчийг алах ёстой.
21 Харийн хүнийг бүү буруутга, бүү дарла. Учир нь та нар Египетийн нутагт харь хүмүүс байсан.
22 Та нар аливаа бэлэвсэн эмэгтэй, эсвэл өнчин хүүхдийг бүү зовоо.
23 Хэрэв та нар тэднийг зовоогоод, тэд Над уруу хашхирвал Би тэдний уй гашууг сонсож,
24 Миний уур хилэн дүрэлзэж, Би та нарыг илдээр ална. Та нарын эхнэрүүд бэлэвсэрч, та нарын хүүхдүүд өнчрөх болно.