8 Би тэдний дунд оршин байхын тулд Надад зориулан тэд ариун газрыг бариг.
9 Асар болон түүний бүх эд зүйлсийн загвар болгон Миний чамд үзүүлэх бүхний дагуу чи түүнийг барь.
10 Тэд хуайс модоор урт нь хоёр тохой хагас, өргөн нь нэг тохой хагас, өндөр нь нэг тохой хагас авдар хийг.
11 Чи авдрыг шижир алтаар бүр. Түүний дотор, гадна талыг бүрээд түүнийг тойруулан алтан эмжээр хий.
12 Чи түүнд зориулж дөрвөн алтан гархи цутган, авдрын дөрвөн хөл дээр нь байрлуул. Нэг талд нь хоёр гархи, нөгөө талд нь хоёр гархи байна.
13 Чи хуайс модоор дамнуурга хийж, алтаар бүр.
14 Тэдгээрээр авдрыг өргөхийн тулд авдрын хажуу талын гархинуудад дамнуургуудыг шургуул.