1 Цааш нь чи нарийн нэхсэн маалинга болон хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар арван бүрээстэй асар хийгтүн. Эдгээрийг чи уран хүний урлал болох херубуудын хамтаар хийлгэгтүн.
2 Бүрээс бүрийн урт нь хорин найман тохой, бүрээс бүрийн өргөн нь дөрвөн тохой бөгөөд бүх бүрээс ижил хэмжээтэй байна.
3 Таван бүрээс нь хоорондоо холбогдох бөгөөд нөгөө тав нь хоорондоо холбогдсон байх ёстой.
4 Эхний хэсгийн гадна талын бүрээсний болон хоёр дахь хэсгийн гадна талын бүрээсний зах дээр хөх өнгийн гогцоонуудыг хий.
5 Нэг бүрээсэнд тавин гогцоо, хоёр дахь хэсгийн бүрээсний захад тавин гогцоог хий. Эдгээр гогцоонууд нь бие биеийнхээ харалдаа байх ёстой.