1 Чи хуайс модоор тахилын ширээг хий. Уг ширээний урт нь таван тохой, өргөн нь таван тохой дөрвөлжин бөгөөд өндөр нь гурван тохой байна.
2 Ширээний дөрвөн өнцөгт эврүүдийг нь хий. Тэдгээр нь ширээтэйгээ нэгдмэл байх бөгөөд түүнийг хүрлээр бүр.
3 Үнсийг нь авч хаяхад зориулсан сав, утгуур, угаагуурууд, сэрээ болон бойпоруудыг хий. Түүний бүх хэрэгслийг хүрлээр үйлдэгтүн.
4 Тэгээд хүрэл сараалжин тор үйлдэгтүн. Торон дээр дөрвөн өнцөгт нь дөрвөн хүрэл цагираг хий.
5 Чи торыг тахилын ширээний амсрын доор, тахилын ширээний голд хүрэхээр доошлуулан тавь.
6 Тахилын ширээнд зориулан хуайс модоор дамнуургуудыг хийж хүрлээр бүрэгтүн.
7 Тахилын ширээг зөөж байхад дамнуургууд хоёр талд нь байхын тулд дамнуургуудыг цагиргуудад шургуул.