Египетээс Гарсан Нь 27:16-21 АБ2004

16 Хашааны хаалганд хөх, ягаан, час улаан өнгөтэй даавуу болон нарийн нэхсэн маалингаар нэхэгдсэн хорин тохой дэлгэц байна. Тэр нь дөрвөн багана, дөрвөн углууртай байна.

17 Хашааны эргэн тойрон дахь бүх баганууд мөнгөн холбоосуудаар тоноглогдсон байна. Тэдгээрийн дэгээнүүд нь мөнгө, углуурнууд нь хүрэл байна.

18 Хашааны урт нь зуун тохой, өргөн нь нийтдээ тавин тохой, өндөр нь таван тохой, нарийн нэхсэн маалингаар хийгдсэн ба тэдгээрийн углуурууд нь хүрэл байна.

19 Асрын бүх үйлчлэлд хэрэглэгдэх бүх хэрэгсэл, бүх гадас болон хашааны бүх гадас хүрэл байна.

20 Дэнлүүг үргэлжид асааж байхын тулд гэрэлтүүлгэнд зориулан чидун жимснээс шахсан цэвэр тосыг чамд авчрах үүргийг чи Израилийн хөвгүүдэд өг.

21 Хурлын майханд, гэрчлэлийн урд буй хөшигний гадна талд Аарон ба түүний хөвгүүд оройноос өглөө хүртэл ЭЗЭНий өмнө үүнийг ёсоор нь сахих ёстой. Энэ нь Израилийн хөвгүүдэд тэдний үе удмыг дамжин мөнхийн ёслол байх болтугай.