1 ЭЗЭН Мосед айлдан—
2 Харагтун, Би Иуда овгийн Хурын ач, Урийн хүү Безалелыг нэрээр нь дуудсан билээ.
3 Би түүнийг мэргэн ухаан, ойлголт, мэдлэг, бүх талын ур чадварт Бурханы Сүнсээр дүүргэсэн нь
4 алт, мөнгө, хүрлээр уран хийцтэй зүйлсийг хийлгэж,
5 суулгах чулуунуудыг засуулж, мод сийлүүлэхийн тулд ба түүнийг бүх талын ур чадвараар ажиллуулахын тулд билээ.
6 Харагтун, Би Өөрөө Дан овгийн Ахисамахын хүү Охолиабыг түүний хамт томилсон юм. Миний чамд тушаасан бүхнийг хийлгэхээр Би ур чадвартай бүх хүмүүсийн зүрхэнд ур чадварыг өгсөн.
7 Хурлын майхан, гэрчлэлийн авдар ба түүн дээрх өршөөлийн суудал, майхны бүх тавилга,